- АГЕНТЛАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ
Агентлагийн үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох бусад хууль, эрх зүйн акт, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал- 2030, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Гурван тулгуурт хөгжлийн бодлого, Засгийн газрын тэргүүлэх чиглэл, эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэл, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд Шадар сайдад өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, терийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хэрэгжих худалдан авах ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл, үйлчилгээ үзүүлэх, ил тод нээлттэй, шилэн тендер шалгаруулалтын бодлого баримтлан ажиллахад оршино.
- ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
Агентлаг нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг цахим системээр дамжуулан улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах;
2. байнгийн хэрэгцээт бараа, үйлчилгээг ерөнхий гэрээгээр дамжуулан худалдан авах ажиллагааг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулах, еренхий гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;
3. худалдан авах ажиллагааг шуурхай, ил тод болгох, тендер шалгаруулалтын үнэлгээнд хүний оролцоог бууруулах, техник технологийн бэлэн байдлыг хангах, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих асуудалд төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах, санал боловсруулах;
4. дотоодод үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, эх оронч худалдан авах ажиллагааг зохион байгуулах;
- ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ
Агентлаг нь дээрх эрхэм зорилгод хүрэхийн тулд үйл ажиллагааны дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
1. худалдан авах ажиллагааг төлөвлөх, батлагдсан төсвийн хүрээнд ил тод, ерсолдох тэгш боломжтой, үр ашигтай байх зарчимд тулгуурлан зохион байгуулах, тайлагнах;
2. худалдан авах ажиллагааны тогтолцоонд техник технологи, програм хангамжийн хүчин чадлыг сайжруулах асуудлыг нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх, байнгийн хэрэгцээт бараа, үйлчилгээнд ерөнхий гэрээ зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах;
3. худалдан авах ажиллагааны тогтолцоонд эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
4. худалдан авах ажиллагааны тогтолцоонд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын механизмыг хөгжүүлэх;
5. захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах.
- ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГОЛ ЗОРИЛТ
Агентлагийн үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:
Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
1. терийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах тухайн жилийн төсөл, арга хэмжээний жагсаалт, төлөвлөгөөг боловсруулах, батлуулах;
2. улсын болон бүс нутгийн чанартай төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг шуурхай зохион байгуулах;
3. Олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар хийх худалдан авах ажиллагааг зохион байгуулах;
4. худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд ил тод, шуурхай, ерсолдох тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай зохион байгуулах, дүгнэж тайлагнах; 5. захиалагч болон тендерт оролцогчид худалдан авах ажиллагааны мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
6. худалдан авах ажиллагаанд олон улсын шилдэг арга барил, туршлагыг нэвтрүүлэх, үр дүнг нээлттэй, ил тод тайлагнах.
Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
1. худалдан авах ажиллагаан дахь мэдээллийн технологийн ашиглалтыг хариуцаж, програм хангамжийн хөгжүүлэлт, хэвийн үйл ажиллагааг хангах, цахим худалдан ажиллагааг боловсронгуй болгох;
2. худалдан авах ажиллагаатай холбоотой төрийн нээлттэй өгөгдлийг бий болгох, баяжуулах;
3. худалдан авах ажиллагааны нэгдсэн мэдээллийн сангийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон нийт, мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагын оролцоог хангах;
4. байнгын хэрэгцээтэй бараа, үйлчилгээний еренхий гэрээ байгуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, баяжуулах, зах зээлийн болон эрэлт нийлүүлэлтийн судалгааг жил бүр нэгтгэн дүгнэх;
5. захиалагч болон тендерт оролцогчид худалдан авах ажиллагааны цахим системийн талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулах; 6. худалдан авах ажиллагааны сургалтыг цахим болон танхимын хэлбэрээр, шалгалтыг цахим хэлбэрээр авах ажлыг зохион байгуулах.
Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
1. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг нэгтгэн дугнэж, саналаа төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
2. Оролцогчдод хууль, эрх зүйн болон мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, чадавхжуулах;
Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
1. Хяналт, шалгалт, дотоод аудитын механизмыг боловсронгуй болгон, худалдан авах ажиллагааны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх.
Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
1. хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, агентлагийн үйл ажиллагааг телевлех, зохион байгуулах замаар захиргааны удирдлагын манлайллыг хангах;
2. агентлагийн даргад зохион байгуулалтын болон мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх; 3. хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;
4. үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг импортын бараанаас тусад нь багцалж тендер шалгаруулалт зохион байгуулж байх чиглэлийг тесвийн ерөнхийлан захирагчид, төрийн өмчит аж ахуйн нэгжид хүргүүлэх ажлыг зохион байгуулах;
5. Орон нутаг дахь худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан нэгжийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах.
6. Үйл ажиллагааны зорилт Агентлагийн үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
- ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАХ асуудал хариуцсан бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь агентлагийн үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд худалдан авах ажиллагааг төлөвлөн, батлагдсан тесвийн хүрээнд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай байх зарчимд тулгуурлан зохион байгуулах, тайлагнах үндсэн үүрэг хүлээж, терийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах тухайн жилийн тесел арга хэмжээний жагсаалт, телевлегеег боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, худалдан авах бараа, ажил, зевлех үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулах, худалдан авах ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг хангах, мэдээллийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог хангах, газрын үйл ажиллагаатай холбоотой тогтоол, шийдвэрийн дагуу холбогдох ажлын хэсэгт ажиллах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Нэгжийн чиг үүрэг нь худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, тайлагнах, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангахад захиалагч, оролцогчид дэмжлэг үзүүлэх, агентлагийн даргыг мэргэжлийн зевлегее шаардлагатай мэдээлэл, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ. Энэ бүтцийн нэгжийн гол түнш нь тесвийн еренхийлөн захирагч нар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, мэргэжлийн холбоод, терийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага бусад холбогдох байгууллага байна.
- ЦАХИМ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Агентлагийн үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх, худалдан авах ажиллагааны нэгдсэн мэдээллийн системийн хөгжүүлэлт, хэвийн, найдвартай ажиллагааг хангах, системийн хэрэглэгчдийг чадавхжуулах, цахим мэдээлэл солилцох замаар терийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн технологид суурилсан худалдан авах ажиллагааны хяналтын тогтолцоог бий болгох, еренхий гэрээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах, байнгын хэрэгцээт бараа, үйлчилгээний зах зээлийн болон эрэлт нийлүүлэлтийн судалгааг боловсруулах, цахим болон танхимын хэлбэрээр худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулж, шалгалт авах, худалдан авах ажиллагааны төрийн нээлттэй өгөгдлийн сан үүсгэх, цахим системээр дамжуулан худалдан авах ажиллагааны тогтолцоог хөгжлийн шинэ шатанд гаргаж, иргэн тевтэй терийн үйлчилгээг цаг хугацаа, орон зайн хязгаарлалтгүйгээр хүргэх, байгууллагын дотоод сүлжээ, техник хэрэгслийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, албан хаагчдын мэдээллийн технологийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, газрын үйл ажиллагаатай холбоотой тогтоол, шийдвэрийн дагуу холбогдох ажлын хэсэгт ажиллах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ бүтцийн нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь агентлагийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь төрийн захиргааны төв байгууллага, зохион байгуулалтын бүтцийн бусад нэгж, аж ахуйн нэгж, байгууллага байна. Энэ бүтцийн нэгжийн гол түнш нь төсвийн ерөнхийлөн захирагч нар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Татварын еренхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Үндэсний дата төв, Шударга өрсөлдеен, хэрэглэгчийн телее газар, арилжааны банкууд, иргэн, мэргэжлийн холбоод, терийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, байгууллагууд болон бусад холбогдох байгууллага байна.
- ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь агентлагийн үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэгтгэн дүгнэж, саналаа холбогдох байгууллагад хүргүүлэх, дүрэм, журам, заавар боловсруулж, батлуулах, хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх, мэдээ, мэдээллээр хангах, хууль тогтоомжийн теселд санал өгөх, байгууллагаас гарч байгаа эрх зүйн актын хууль зүйн үндэслэлийг хянах, гарсан гомдол, маргаан, өргөдөл, хүсэлтийг судалж хариу өгөх, шүүх, хуулийн байгууллагад агентлагийг төлөөлөх, албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, газрын үйл ажиллагаатай холбоотой тогтоол, шийдвэрийн дагуу холбогдох ажлын хэсэгт ажиллах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь агентлагийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна. Энэ бүтцийн нэгжийн гол түнш нь Сангийн яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн телее газар, бүх шатны шүүх, холбогдох бусад байгууллага, хуулийн этгээд байна.
- ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь агентлагийн үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд хууль тогтоомж, хөтөлбөр, төсөл, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, эрсдэлийн удирдлагаар хангах үндсэн үүрэг хүлээж, байгууллагын үйл ажиллагааны дотоод эрх зүйн орчныг боловсронгуй болгох, худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн байдал, цаашид үр ашигтай зохион байгуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны үр дунг дээшлүүлэхэд чиглэсэн үнэлгээ, дүгнэлт, зөвлөмж гаргах, шаардлагатай мэдээллээр хангах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж зөвлөмж, дүгнэлт гаргах, орон нутаг дахь нэгжийн үйл ажиллагаанд хууль, эрх зүйн хэрэгжилтийг хангуулах, газрын үйл ажиллагаатай холбоотой тогтоол, шийдвэрийн дагуу ажлын хэсэгт ажиллах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь агентлагийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, орон нутаг дахь нэгж байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Шадар сайд, Сангийн яам, Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар байна. Энэ бүтцийн нэгжийн гол түнш нь Сангийн яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, холбогдох бусад байгууллага, хуулийн этгээд байна.
- ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Агентлагийн үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд терийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, захиргааны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байуулах, төсвийн шууд захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтыг телевлех, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангуулах, газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, хяналт тавих, албан хаагчдын хөдөлмөр, нийгмийн харилцаа, сургалтын асуудлыг шийдвэрлэх, байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааг ергежүүлэх, бэхжүүлэх, байгууллагын төлөөлж хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг импортын бараанаас тусад нь багцалж тендер шалгаруулалт зохион байгуулж байх чиглэлийг төсвийн ерөнхийлөн захирагчид, төрийн өмчийн аж ахуйн нэгжид хүргүүлэх ажлыг зохион байгуулах, орон нутаг дахь нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих, удирдлагын зөвлөлийн хурлыг зохион байгуулах, хурлын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, архив, бичиг хэргийн үйл ажиллагааг эрхлэх, иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, газрын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, удирдлагыг шийдвэр гаргахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, газрын үйл ажиллагаатай холбоотой тогтоол, шийдвэрийн дагуу холбогдох ажлын хэсэгт ажиллах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь чадварлаг төрийн албан хаагчийн хүчээр агентлагийн тасралтгүй, хэвийн, жигд ажиллагааг хангахад чиглэх бегеед терийн захиргааны албан хаагчдыг сургаж, хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангах замаар хэрэгжинэ. Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь агентлагийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, орон нутаг дахь нэгж байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна. Энэ бүтцийн нэгжийн гол түнш нь төрийн захиргааны төв байгууллага, Терийн албаны зевлел, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Архивын еренхий газар, холбогдох бусад байгууллага, хуулийн этгээд байна.