• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ГАЗАР

ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ГАЗАР

2024-02-01 Мэдээлэл

    Агентлагийн үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, захиргааны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, төсвийн шууд захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, тогтоол шийдвэрийн биелэлтийг хангуулах, газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, хяналт тавих, албан хаагчдын хөдөлмөр, нийгмийн харилцаа, сургалтын асуудлыг шийдвэрлэх, байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх, байгууллагын төлөөлж хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг импортын бараанаас тусад нь багцалж тендер шалгаруулалт зохион байгуулж байх чиглэлийг төрийн холбогдох байгууллага, төрийн өмчийн аж ахуйн нэгжид хүргүүлэх ажлыг зохион байгуулах, орон нутаг дахь нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих, захиалагч болон тендерт оролцогчдыг худалдан авах ажиллагааны мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, тэдэнд сургалт зохион байгуулж, шалгалт авах, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих, сургалтын байгууллагын үйл ажиллагааны цаашид үр ашигтай зохион байгуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн үнэлгээ, дүгнэлт, зөвлөмж гаргах, шаардлагатай мэдээллээр хангах, удирдлагын зөвлөлийн хурлыг зохион байгуулах, хурлын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, архив, бичиг хэргийн эргэлт, тушаал, шийдвэрийн төсөлд хууль тогтоомж, албан хэрэг хөтлөлтийн хүрээнд нийцүүлэн хяналт тавих үйл ажиллагааг эрхлэх, иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, газрын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, удирдлагыг шийдвэр гаргахад зөвлөгөө, дэмждэг үзүүлэх, газрын үйл ажиллагаатай холбоотой тогтоол, шийдвэрийн дагуу холбогдох ажлын хэсэгт ажиллах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

      Энэ нэгжийн үйл ажиллагаа нь чадварлаг төрийн албан хаагчийн хүчээр агентлагийн тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад чиглэх бөгөөд төрийн захиргааны албан хаагчдыг сургаж, хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангах замаар хэрэгжинэ.

     Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь агентлагийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, орон нутаг дахь нэгж байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.

      Энэ бүтцийн нэгжийн гол түнш нь төрийн захиргааны төв байгууллага, Төрийн албаны зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Архивын ерөнхий газар, холбогдох бусад байгууллага, хуулийн этгээд байна.

Нэр

Албан тушаал

Өрөөний дугаар

Утасны дугаар

Албаны цахим шуудан

Захиргаа, удирдлагын газар

1

Б.Буяннэмэх

Газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

213

267034

buynnemekh@spa.gov.mn

2

Д.Наранчимэг

Гадаад харилцаа, үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн

 

 

106

 

 

263330

naranchimeg@spa.gov.mn

3

 

С.Чинбат

Сургалт, орон нутаг хариуцсан мэргэжилтэн

chinbat@tender.gov.mn

4

О.Энхзул

Тайлан мэдээ, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн

enkhzul@spa.gov.mn

5

Б.Мөнхзул

Ерөнхий нягтлан бодогч

108

260065

munkhzul@spa.gov.mn

6

Р.Батцэцэг

Архивын эрхлэгч, нярав

battsetseg@spa.gov.mn

7

А.Цолмон

Бичиг хэргийн эрхлэгч

213

260062

tsolmon@spa.gov.mn

8

Д.Өсөхжаргал

Олон нийттэй харилцах ажилтан, даргын туслах

207

263033

usuhjargal@spa.gov.mn