• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • (+976) 51-261418
  • info@spa.gov.mn

Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлтэс

Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлтэс

2021-04-09 Бидний тухай

Агентлагийн үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт боловсруулах, батлуулах, жагсаалтыг нийтэд мэдээлэх, концессын зүйлийн талаар судалгаа хийх, уралдаант шалгаруулалтын баримт бичгийг боловсруулах, зохион байгуулж дүгнэх, концессын гэрээ, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхтэй холбогдсон гэрээг концесс эзэмшигч болон бусад этгээдтэй байгуулах, концессын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохион байгуулах, зохицуулах, улсын хэмжээнд концессын талаарх нэгдсэн бүртгэл хөтөлж мэдээллийн сан бүрдүүлэх, концессын гэрээний биелэлт, явц, үр дүн, концессын үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлгээ, шинжилгээ хийх, хувийн хэвшил, төрийн болон орон нутгийн холбогдох байгууллагуудад төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Төр, хувийн хэвшлийн түншлэл нь Засгийн газраас тэргүүлэх ач холбогдол өгч байгаа төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил хамтран ажиллах, төрийн тодорхой чиг үүргийг хувийн хэвшлийн этгээдээр гүйцэтгүүлэх замаар төсвийн үр ашгийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний хангамжинд өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, засаглалын стандартыг сайжруулах, иргэдэд төр, нийгмийн суурь үйлчилгээг төсвийн дарамтгүй хүргэх, түүний чанар хүртээмжийг сайжруулах боломжийг олгодог.

Тус хэлстийн гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Үндэсний аудитын газар, төрийн захиргааны төв байгууллагууд, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж байгууллагууд болон бусад холбогдох байгууллага байна.

 

Бүтэц бүрэлдэхүүн

 

Дд

Нэр

Албан тушаал

Өрөөний дугаар

Утасны дугаар

Албаны цахим хаяг

1

Д.Рэнцэнбямба

Хэлтсийн дарга

202

263031

rentsenbyamba@spa.gov.mn

2

О.Мөнхтөр

Ахлах мэргэжилтэн

106

263330

munkhtur@spa.gov.mn

3

Б.Марс-Од

Ахлах мэргэжилтэн

106

263330

          mars-od@spa.gov.mn

 

4

М.Жаргалмаа

Мэргэжилтэн

106

263330

jargalmaa@spa.gov.mn

5

Г.Чанцалдулам

Мэргэжилтэн

106

263330

chantsaldulam@spa.gov.mn