• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

Агентлагуудын эхний хагас жилийн үйл ажиллагаатай танилцлаа...

img

Агентлагуудын эхний хагас жилийн үйл ажиллагаатай танилцлаа...

2014-06-17 Мэдээ мэдээлэл

Монгол улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачлагаар 2014 оныг "Сахилга хариуцлага"-ыг дээшлүүлэх жил болгон зарлан, төрийн бүх шатны байгууллага, албан хаагчдад хандаж уриалсан билээ.

Сахилга, хариуцлага, манлайлалыг дээшлүүлэхэд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний 6 агентлагаас үйл ажиллагаандаа ил тод нээлттэй байдлыг ханган ажиллаж байгаа болон үр дүн, сахилга, хариуцлага, манлайлалтай ажилласан нэг агентлагыг хагас болон бүтэн жилээр шалгаруулж Шадар сайдын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулахаар болсон.

Энэхүү ажлын хүрээнд Шадар сайдын ажлын албаны баг Худалдан авах ажиллагааны газарт ажиллан худалдан авах ажиллагааны явц, үр дүнтэй танилцаж, 2014 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл, мэдээллийн ил тод байдал, авлига, ашиг сонирхлын болон агенлагийн эрх зүйн байдлын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийн байдал, дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлттэй танилцлаа.

 Сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтэс