• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

ТӨРИЙН АЛБАНЫ IV УЛИРЛЫН ШАЛГАЛТЫН ЦАХИМ БҮРТГЭЛ МАРГААШ ДУУСНА

img

ТӨРИЙН АЛБАНЫ IV УЛИРЛЫН ШАЛГАЛТЫН ЦАХИМ БҮРТГЭЛ МАРГААШ ДУУСНА

2024-11-06 ТАЗ-ийн мэдээ

Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар хуульчилсны дагуу энэ онд авах 4 удаагийн шалгалтын хуваарийг 2023 онд баталсан. Хуваарийн дагуу 2024 оны IV улирлын шалгалтын цахим бүртгэлийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 09:00 цагаас 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09:00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн https://exam.csc.gov.mn/ цахим хуудсаар дамжуулан зохион байгуулж байна.

Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим номыг цахим болон цаасан хувилбараар гаргасан. Шалгалт энэхүү цахим номын хүрээнд явагдана. Та дараах линк дээр дарж цахим номтой танилцаарай.

https://www.yumpu.com/xx/document/read/68606511/2024-