• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ САЛБАРЫН АЛБАН ХААГЧДЫН ДУНД СПОРТЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

img

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ САЛБАРЫН АЛБАН ХААГЧДЫН ДУНД СПОРТЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

2023-05-15 Мэдээ мэдээлэл

 Монгол улсад худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын биеийн тамир, спортын тухай хуулийн 6,8 дугаар зүйлийг үндэслэн худалдан авах ажиллагааны салбарын албан хаагчдын дунд спорт тэмцээн 2023 оны 05 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд “Тэнүүн огоо” ХХК-ийн спорт зааланд боллоо. Уг спортын тэмцээнийг салбарын нийт хамт олны эв нэгдэл, хамтын ажиллагаа, идэвх санаачлагыг дээшлүүлэх, биеийн тамир, спортын үйл ажиллагааг идэвхжүүлэх,хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх, дадал болгох зорилготой зохион байгууллаа.   

Тус тэмцээнд салбарын албан хаагчид 10 багт хуваагдан сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, буухиа гэсэн 4 төрлөөр өрсөлдлөө. Спорт тэмцээний ялагчаар “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 1-р баг” тодорч “Шилжин явах цом”-ын эзэн боллоо.