Монгол улсад худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан 2023.05.12-ны өдөр “Чингис хааны музей”-н “Чингис их хааны хүндэтгэлийн танхим”-д “Төрийн худалдан авах ажиллагааны эрх зүйн орчин” сургалт, хэлэлцүүлгийг худалдан авах ажиллагааны салбарын нийт албан хаагчдад хийлээ. Уг сургалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Г.Гийхнаран, Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Д.Энхжаргал, Н.Отгонбаяр, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн ахлах шинжээч Л.Амгалан, Ч.Баярмаа, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Сугармаа, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн мэргэжилтэн Д.Гантулга нар оролцлоо.
“Төрийн худалдан авах ажиллагааны эрх зүйн орчин” сургалт, хэлэлцүүлэгт Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга З.Энхболд “Төрийн худалдан авах ажиллагааны эрх зүйн орчны шинэчлэлт, анхаарах асуудал”, Төрийн худалдан авах ажиллаагааны газрын дарга Ц.Батзул “Төрийн худалдан авах ажиллагааны эрх зүйн орчны шинэчлэлт, анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавьлаа.

