• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НҮҮРС ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЕРӨНХИЙ ГЭРЭЭГЭЭР ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТАД 218 АЖ АХУЙН НЭГЖ ОРОЛЦЛОО

img

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НҮҮРС ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЕРӨНХИЙ ГЭРЭЭГЭЭР ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТАД 218 АЖ АХУЙН НЭГЖ ОРОЛЦЛОО

2023-01-18 Мэдээлэл

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолоор Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд ашигт малтмалыг уурхайн ам нөхцөлөөр борлуулах шинэ гэрээ байгуулахыг зогсоож, хилийн үнээр худалдан борлуулах үүргийг даалгасан.  

Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хил нөхцөлөөр нүүрс борлуулахтай холбогдуулан тус компаниас ирүүлсэн хүсэлтийн дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах тендер шалгаруулалтыг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 30 хоногийн хугацаатайгаар зарласан.  

Ерөнхий гэрээ гэдэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу олон тээврийн үйчилгээ үзүүлэгчтэй нэгэн зэрэг ижил нөхцөлөөр гэрээ байгуулах боломжтой худалдан авах ажиллагааны журам юм.  

Нүүрс тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд нийт 6 удаа сургалтыг зохион байгуулж, тендерийн өмнөх уулзалтыг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 290 хүнийг оролцуулан зохион байгуулан ажиллалаа.  

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах тендер хүлээн авах эцсийн хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 9.30 цагт дуусаж, тендерийн нээлтийг 9.50 цагт нээхэд нийт 218 компаниас 23 багцад 377 тендер ирүүлсэн байна.  

Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендерийн үнэлгээг шуурхай хийж 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөрт багтаан шийдвэрийг хүргүүлэхээр ажиллаж байна.  

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар заасны дагуу тендер шалгаруулалтад тендер ирүүлсэн компаниудын нийт мэдээлэлтэй доор QR кодыг уншуулан танилцана уу.  

 

Qr code

Description automatically generated 

 

Төрийн худалдан авах ажиллагааны газар