• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • (+976) 51-261418
  • info@spa.gov.mn

Е-MONGOLIA СИСТЕМИЙН ЛАВЛАГАА МЭДЭЭЛЛИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗАМААР ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭНД ОЙРТУУЛЖ БАЙНА

img

Е-MONGOLIA СИСТЕМИЙН ЛАВЛАГАА МЭДЭЭЛЛИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗАМААР ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭНД ОЙРТУУЛЖ БАЙНА

2021-04-20 ТАЗ-ийн мэдээ

 Төрийн үйлчилгээний цахим болон операторын нэгдсэн портал “Е-Mongolia” систем, түүний зорилго, ач холбогдол, цахим засаглал, цахим өөрчлөлтийг дэмжих чиглэлээр Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтран цахимаар сургалт зохион байгууллаа.  

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Монгол хүний хөгжлийг хангасан ухаалаг-тогтвортой засаглал тогтож, захиргааны оновчтой бүтэц зохион байгуулалт бүхий төрийн алба төлөвшин, цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэн шилжих зорилтын хүрээнд цахим болон операторын горимоор төрийн үйлчилгээ үзүүлэх нэгдсэн портал систем www.e-mongolia.mn-ийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар уг системд төрийн 316 үйлчилгээ холбогдсон бөгөөд хөдөө орон нутгийн иргэд 54, хот суурин газарт 181 төрийн үйлчилгээг цахимаар авах бүрэн боломж бүрджээ. Цаашид 600 орчим үйлчилгээг цахимжуулж уг  үйлчилгээг монгол, англи хэлээр авах боломжтой болгохоор ажиллаж байгаа талаар мэдээлэв.

Төрийн үйлчилгээг цахимжуулснаар  төрийн байгууллагуудаас үзүүлэх үйлчилгээ хүнд сурталгүй, цаг хугацаа, орон зай хэмнэсэн, хүний хүчин зүйлээс шалтгаалах хүндрэл, чирэгдэлгүй  болж  төр-хувийн хэвшил-иргэний нийгмийн хамтын ажиллагаа өргөжих, төрийн албаны шинэтгэлийн үйл явцыг хурдасгах, иргэдийн  итгэлийг хүлээсэн, ёс зүйтэй төрийн албыг бэхжүүлэх, шуудан, шатахуун, бичиг хэргийн зардлыг бууруулах  ач холбогдолтой юм.

Төрийн үйл ажиллагаа, үйлчилгээг цахим болгох асуудал төрийн албаны бүх шатанд ахиц дэвшилтэй байна.  Тухайлбал: Цахим, цаасгүй парламент, төрийн албаны  шалгалтын цахим систем, Сангийн яамны төрийн албаны цалингийн нэгдсэн систем, “Хүний нөөцийн удирдлагын тогтолцоо” зэрэг олон цахим систем хэрэглээнд нэвтэрч, иргэдийн талархлыг хүлээсэн. Цаашид дээрх цахим үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, иргэдэд хүргэхэд төрийн албан хаагчдын оролцоо, цахим хэрэглээний чадвар чухал байгааг онцоллоо.