• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • (+976) 51-261418
  • info@spa.gov.mn

“ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ СИСТЕМ”-ИЙН СУРГАЛТЫГ 21 АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

img

“ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ СИСТЕМ”-ИЙН СУРГАЛТЫГ 21 АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-05-31 Сургалтын мэдээлэл

       Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 5.2.2.-т “Төсөл, тендерийн шалгаруулалтыг олон нийтэд ил тод болгож “Шилэн тендер шалгаруулалт” бодлого хэрэгжүүлнэ.” гэж заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Худалдан авах ажиллагааны нэгдсэн цахим систем”/www.tender.gov.mn/-ийг 2017 оноос ашиглалтанд оруулан ажиллаж байна.

        Уг систем нь Монгол улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй бүх тендер шалгаруулалтын урилга, үр дүнгийн мэдээллийг “Уламжлалт” эсвэл “Цахим” тендерээс үл хамааран олон нийтэд нэгдсэн байдлаар хүргэх, “Цахим тендер шалгаруулалт”-ыг зохион байгуулах зорилготой бөгөөд худалдан авах ажиллагаатай холбоотой хууль, журам, баримт бичгүүд болон түүний төлөвлөгөө, А3 сертификат эзэмшигчдийн нэгдсэн мэдээлэл зэргийг ил тод мэдээлэх зэрэг үүрэгтэй систем юм.

        “Худалдан авах ажиллагааны цахим систем” /www.tender.gov.mn/-ийг ашиглалтанд оруулсантай холбогдуулан системийн хэрэглэгчдийг чадавхижуулах зорилго бүхий сургалтыг 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 05 дугаар сарын 28-ны хооронд 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг захиалагч, нийлүүлэгч байгууллагуудын төлөөллүүдэд, Худалдан авах ажиллагааны суурь олгох сургалт/А3 сертификат/, шалгалтыг зохион байгуулсан бөгөөд нийт 63 сургалтанд 3040 төлөөллийг хамруулсан байна. Дэлгэрэнгүй байдлаар харуулбал,

Аймгийн нэр Захиалагч Нийлүүлэгч А3 сертификат
1 Архангай 40 40 70
2 Баян-Өлгий 34 36 67
3 Баянхонгор 40 28 65
4 Булган 40 40 70
5 Говь-Алтай 40 34 65
6 Говьсүмбэр 40 40 64
7 Дархан-Уул 40 40 80
8 Дорнод 34 30 66
9 Дорноговь 40 40 68
10 Дундговь 40 40 67
11 Завхан 29 21 73
12 Орхон 40 40 60
13 Өвөрхангай 40 40 92
14 Өмнөговь 40 40 88
15 Сүхбаатар 40 40 74
16 Сэлэнгэ 24 13 96
17 Төв 41 39 60
18 Увс 42 40 68
19 Ховд 39 28 73
20 Хөвсгөл 40 40 62
21 Хэнтий 40 40 61
Нийт   802 749 1489

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН АЛБА