• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • (+976) 261614
  • info@spa.gov.mn

БАГАНУУР ДҮҮРЭГТ “ЦАХИМ ТЕНДЕР” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

img

БАГАНУУР ДҮҮРЭГТ “ЦАХИМ ТЕНДЕР” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-11-09 Мэдээ мэдээлэл

Багануур дүүргийн худалдан авах ажиллагааны албаны санаачилгаар тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг тендерт оролцогч аж ахуй нэгж, байгууллагуудад зориулсан “Цахим тендер” сэдэвт сургалтыг 2020 оны 11 сарын 04-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтыг Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн нээж үг хэлж,  Засаг даргын орлогч Б.Балжинням төсвийн хөрөнгө оруулалтаар тус дүүрэгт хийгдсэн ажлуудын гүйцэтгэл, явцын мэдээлллийг танилцуулав.

19 байгууллагын төлөөлөл хамрагдсан энэхүү сургалтыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтэн В.Азжаргал Худалдан авах ажиллагааны цахим систем болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд орсон өөрчлөлтийн талаар хийж, тендерт оролцогчдод тулгардаг асуудлуудын талаарх асуултуудад хариулт өглөө.