Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар тогтсон. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2024 оны ээлжит 45 дугаар хуралдаан өнгөрөгч 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж, Төрийн албаны ерөнхий шалгалтын 2025 оны тов тогтоох тухай тогтоолийг баталсан. Энэ дагуу Төрийн албаны ерөнхий шалгалтын I улирлын бүртгэл 2025 оны 02 дугаар сарын 12 ноос 02 дугаар сарын 27-ны өдөр явагдаж, шалгалт 03 дугаар сарын 12-ноос 19-ны өдрүүдэд зохион байгуулагдана.