• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

ХОВД- УЛААНГОМ ЧИГЛЭЛИЙН 163 КМ АВТО ЗАМЫН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО

img

ХОВД- УЛААНГОМ ЧИГЛЭЛИЙН 163 КМ АВТО ЗАМЫН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО

2024-04-15 Мэдээ мэдээлэл

           Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зарласан 234,543,078.00 төгрөгийн төсөвт өртөгтэй Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдах “Ховд-Улаангом чиглэлийн 163 км авто зам” төсөл, арга хэмжээний нээлт  2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цагт боллоо. Уг төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтад оролцохоор Монгол Улсад бүртгэлтэй болон гадаадын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан 22 аж ахуй эрхлэгч тендерийн материалаа ирүүлээд байна.

            Энэхүү төсөл, арга хэмжээ нь 3 багцтай ба тендер шалгаруулалтыг Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны журмаар, уламжлалт хэлбэрээр зохион байгуулж байгаа юм.

Азийн хөгжлийн банкны тендер шалгаруулалтын жишиг баримт бичигтэй энэхүү https://www.tender.gov.mn/mn/law/adb холбоос дээр дарж танилцана уу.