2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Төрийн худалдан авах ажиллагааны дарга Ц.Батзул тендер шалгаруулалт зохион байгуулах, худалдан авах ажиллагааны зарчим, тендерт оролцогчдын ерөнхий шаардлага болон хуулийн шинэчилсэн найруулгын зарим өөрчлөлтийн талаар албан хаагчиддаа сургалт зохион байгууллаа.
Уг сургалтаар албан хаагчид тендерийн баримт бичиг боловсруулах, тендер хянан үзэх, гэрээ шууд байгуулах, санхүүгийн тайлан зэрэг олон асуудлын талаар ил, тод нээлттэй ярилцаж, цаашид төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээний төсөл, арга хэмжээ зохион байгуулахдаа анхаарах асуудлын талаар ярилцав.
Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн худалдан авах ажиллагааны газраас албан хаагчиддаа зориулан шат дараатайгаар сургалтыг зохион байгуулж байна.