• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

ОРОН НУТГИЙН ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ХААГЧДАД МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

img

ОРОН НУТГИЙН ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ХААГЧДАД МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

2024-02-02 Мэдээ мэдээлэл

Тус газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Буяннэмэх, Сургалт, орон нутаг хариуцсан ахлах мэргэжилтэн С.Чинбат, Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн техологийн газрын Ерөнхий гэрээ хариуцсан мэргэжилтэн Ц.Лхагвасүрэн, Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын ХАА хариуцсан мэргэжилтэн Д.Гантулга нар 21 аймаг, алслагдсан 3 дүүргийн Худалдан авах ажиллагааны газар, албадын албан хаагчдад мэргэшүүлэх сургалт зохион байгуулах талаар нэгдсэн мэдээлэл өгөхөөр өнөөдөр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд холбогдох журам, баримт бичгүүдийг хэрэгжүүлэх, цахим системийн өөрчлөлт, ашиглах үйл явц болон мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох зэрэг мэдээллийг өглөө. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлдэх, мэргэшүүлэх сургалтад хамрагдсанаар үнэлгээний хороонд орж ажиллах боломжтой болох нь холбогдох журмаар зохицуулагддаг. Тус мэргэшүүлэх сургалт нь олон нийтийг тендер шалгаруулалтын үйл явцад идэвхтэй оролцуулах, зохион байгуулалтын үйл ажиллагааг ил тод, шударга, зарчимч байдлаар явуулах зэрэгт чиглэгддэг юм.
Та дараах холбоосоор орж https://www.tender.gov.mn/mn/rules/list холбогдох журамтай танилцана уу.