Хамтран ажиллах тухай
Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2024 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т заасны дагуу хамтран ажиллах хүсэлтэй төрийн бус байгууллагыг урьж байна.
Хамтран ажиллах төрийн бус байгууллагад холбогдох материалыг бүрдүүлж, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор дараах холбоосоор https://forms.gle/yLukR8K6zz8xvbp88 ирүүлнэ үү.
Холбоо барих утас: 51-267018, 80030323
Цахим хаяг: oyunjargal@spa.gov.mn
ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР