Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, шаардлага хангахгүй байгаа барилгын материалуудыг улсын хилээр оруулж ирэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Импортын барилгын материалын стандарт” хэлэлцүүлгийг 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулна. Уг хэлэлцүүлгийг МУ-ын Шадар сайдын ажлын алба болон Барилга, Хот Байгуулалтын Яам Гаалийн Ерөнхий Газар Стандарт Хэмжил Зүйн Газар Онцгой байдлын ерөнхий газар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Барилгын хөгжлийн төв Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Төрийн худалдан авах ажиллагааны газар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл зэрэг олон байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хэлэлцүүлэг “Барилгын материалын стандарт, гарц шийдэл”, “Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй барилга байгууламжуудын чанар, стандарт” гэх хоёр хэсэгтэй явагдана. Хэлэлцүүлгээр импортоор орж ирж байгаа барилгын материалын нөхцөл байдал, цаашид энэ салбарт баримтлах бодлого, стандарт, гарц шийдлийн талаар модератор, панелист санал солилцож, гарсан зөвлөмжийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч шийдвэрлүүлнэ.
Иймд барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид та бүхнийг энэ сарын 27-ны өдөр МҮХАҮТ-ын Grand hill танхимд 09.00-12.00 цагт болох “Импортын барилгын материалын стандарт” хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж, өргөнөөр оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг
https://www.barilga.mn/n/23921/
Та бүртгүүлэх бол Доорх линкээр нэвтэрч орж бүртгүүлнэ үү
https://forms.gle/bJyLJsyxQKNKf8dh7

