Огноо: 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр
Концессын зүйлийн нэр: Шинэ тойрог зам төслийн урд хэсэг “Туулын авто зам” төсөл
Уралдаант шалгаруулалтын дугаар: УБ2023/253-2418
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газар нь Монгол Улсын хуулийн этгээд, гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдэл “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжих Шинэ тойрог зам төслийн урд хэсэг “Туулын авто зам” төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтад урьж байна.
Тус төслийн хүрээнд концесс авсан хуулийн этгээд, түүний нэгдэл нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр Шинэ тойрог зам төслийн урд хэсэг “Туулын авто зам” төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа концессын гэрээний хугацаанд үйл ажиллагааны орлогоос нөхөж, хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр төрийн өмчлөлд шилжүүлнэ.
Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг энэхүү зарлалын дагуу төсөлд оролцох хуулийн этгээд, түүний нэгдлийн албан бичгээр ирүүлсэн хүсэлт, мөн эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр баримт бичгийн үнэ болох 5,000,000 /таван сая/ төгрөг Банк: Төрийн сан, Хүлээн авагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар, Данс: 100900009014 /-ийг тушаасан баримтыг үндэслэн олгоно.
Уралдаант шалгаруулалтад оролцох санал ирүүлсэн этгээд саналыг хүлээн авах эцсийн хугацаа дуусахаас өмнө урьд нь өгсөн саналаа буцаан авах, эсхүл дахин санал ирүүлэх эрхтэй.
Сонирхсон хуулийн этгээд, түүний нэгдэл нь төсөлд оролцох хүсэлтээ дараах хаягаар ирүүлнэ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
Төрийн худалдан авах ажиллагааны газар,
Засгийн газрын IX байр, 213 тоот.
Утас:267018

