Огноо: 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр
Концессын зүйлийн нэр: “Рашаант-Хөшигийн хөндий-Хоолт зөрлөг” чиглэлийн 4 эгнээ, “Налайх-Багахангай-Чойр-Сайншанд-Замын-Үүд” чиглэлийн 2 эгнээ тусгай зориулалтын авто зам барих төсөл
Уралдаант шалгаруулалтын дугаар: УБ2023/355-2419
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газар нь Монгол Улсын хуулийн этгээд, гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдэл “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжих “Рашаант-Хөшигийн хөндий-Хоолт зөрлөг” чиглэлийн 4 эгнээ, “Налайх-Багахангай-Чойр-Сайншанд-Замын-Үүд” чиглэлийн 2 эгнээ тусгай зориулалтын авто зам барих төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтад урьж байна.
Энэхүү төсөл нь:
“Рашаант-Хөшигийн хөндий-Хоолт зөрлөг” чиглэлийн 4 эгнээ,
“Налайх-Багахангай-Чойр-Сайншанд-Замын-Үүд” чиглэлийн 2 эгнээ тусгай зориулалтын авто зам барих төслүүдээс бүрдэнэ.
Тус төслийн хүрээнд концесс авсан хуулийн этгээд, түүний нэгдэл нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжих “Рашаант-Хөшигийн хөндий-Хоолт зөрлөг” чиглэлийн 4 эгнээ, “Налайх-Багахангай-Чойр-Сайншанд-Замын-Үүд” чиглэлийн 2 эгнээ тусгай зориулалтын авто зам барих төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа концессын гэрээний хугацаанд үйл ажиллагааны орлогоос нөхөж, хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлнэ.
Төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг Концессын тухай хууль, Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Концесс олгох уралдаант шалгаруулалтын журам”, “Концесс олгох уралдаант шалгаруулалтын санал үнэлэх журам”-ын дагуу уралдаант шалгаруулалтыг зохион байгуулна.
Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг энэхүү зарлалын дагуу төсөлд оролцох хуулийн этгээд, түүний нэгдлийн албан бичгээр ирүүлсэн хүсэлт, эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр баримт бичгийн үнэ болох 5,000,000.00 /таван сая/ төгрөг /Банк: Төрийн сан, Хүлээн авагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар, Данс:100900009014/-ийг тушаасан баримтыг үндэслэн олгоно.
Уралдаант шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээд, түүний нэгдэл нь урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу багц тус бүрд саналыг битүүмжлэн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 16.00 цагаас өмнө ирүүлнэ.
Уралдаант шалгаруулалтад оролцох санал ирүүлсэн этгээд саналыг хүлээн авах эцсийн хугацаа дуусахаас өмнө урьд нь өгсөн саналаа буцаан авах, эсхүл дахин санал ирүүлэх эрхтэй.
Сонирхсон хуулийн этгээд, түүний нэгдэл нь төсөлд оролцох хүсэлтээ дараах хаягаар ирүүлнэ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
Төрийн худалдан авах ажиллагааны газар,
Засгийн газрын IX байр, 106 тоот.
Утас:260115

