• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ СИСТЕМИЙН 2022 ОНЫ 3-Р САРЫН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН НЭЭЛТИЙН МЭДЭЭ

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ СИСТЕМИЙН 2022 ОНЫ 3-Р САРЫН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН НЭЭЛТИЙН МЭДЭЭ

2022-03-24 Мэдээ мэдээлэл
      Худалдан авах ажиллагааны цахим системд 2022 оны 03 дугаар сард нийт 4003 тендер шалгаруулалт нээлт хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд 38% нь 10 цагт, 24% нь 09 цагт, 20% нь 11 цагт, 5% нь 14 цагт, 4% нь 08 цагт, 4% нь 15 цагт, 3% нь 12 цагт, 1% нь 13 цагт, 1% нь 16 цагт тус тус нээлт хийгдэж байна.

     Нээлт хийгдэж буй нийт 4003 тендер шалгаруулалтыг журмаар ангилбал нээлттэй тендер шалгаруулалтын журмаар 1854, тендер шалгаруулалтын онцгой журмаар 1827, зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах журмаар 315, Азийн хөгжлийн банкны журмаар 5, Ерөнхий гэрээ зохион байгуулах журмаар 1 тендер шалгаруулалтууд тус тус нээлт хийгдэж байна.

     Тендер шалгаруулалтын үр дүнг оруулсан байдлаас харахад 3 сард нээлт хийгдэж буй 4003 тендерээс тендерийн үр дүн гарсан 1062, тендер хүлээн авч буй 2832, өөрчлөлтийн хүсэлт гарсан 116 тендер шалгаруулалт байна.

     Худалдан авах ажиллагааны цахим системд 2022 онд нийт 22438 тендер шалгаруулалт зарлагдахаар төлөвлөгдсөн бөгөөд эхний 3 сард нийтлэгдсэн урилгын тоо тухай бүр нэмэгдэж байгаа тул захиалагч, үнэлгээний хороо тендерийн нээлтийн цагийн ачааллыг тооцон тендер хүлээн авах хугацаа, нээлтийн хугацааг оруулах ба нөгөө талаас тендерт оролцогчид тендер хүлээж авах эцсийн хугацаанаас аль болох эрт материалаа илгээж байхыг зөвлөж байна.