• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН САЙН ТУРШЛАГЫГ БУСАД УЛС, ОРОН СУДАЛНА

img

ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН САЙН ТУРШЛАГЫГ БУСАД УЛС, ОРОН СУДАЛНА

2021-12-20 Мэдээ мэдээлэл

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ын зөвлөх багийн ахлагч Нацүки Шимэги өнгөрсөн баасан гаригт Төрийн худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Гүндсамбуутай уулзлаа. Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Гүндсамбуу тус газрын үйл ажиллагаа, өнөөгийн байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд, цаашид хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар Жайкагийн зөвлөх багийн ахлагч Нацүки Шимэгид танилцууллаа. 

“Жайка” олон улсын байгууллагаас “Монголын төрийн санхүүгийн удирдлагын өнөөгийн байдал” сэдэвт судалгааг нэг жилийн хугацаатай хийж байгаа ба энэхүү судалгаагаар Монгол Улсад тэргүүлэх ач холбогдолтой, тусламж, дэмжлэг үзүүлэх чиглэлийг тодорхойлж, цаашид тэрхүү чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна. Уг төслийн хүрээнд Төрийн худалдан авах ажиллагааны газрыг сонгон, судалгаанд хамруулжээ.

Ноён Нацүки Шимэги “Төрийн худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагааг сайшааж, Дэлхийн банкнаас гаргасан тайланд тус улсын худалдан авах ажиллагааны үйл ажиллагааг сайжирсан гэж дүгнэсэн” гэж цохон тэмдэглэлээ. Мөн тэрбээр "Жайка хөгжлийн туслалцаа үзүүлэх стратегиа өөрчилж байгаа. Энэхүү судалгааг хийсний дараа танай салбар, байгууллагад төсөл хэрэгжүүлэх магадлалтай. Төрийн худалдан авах ажиллагааны газрын туршлагыг гуравдагч орны мэргэжилтүүдэд судлуулах, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсны дараа хамтын ажиллагаа эхлэнэ гэж найдаж байна" гэв.