• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • (+976) 51-261418
  • info@spa.gov.mn

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

img

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

2021-11-25 Мэдээ мэдээлэл

Төрийн худалдан авах ажиллагааны газрын зарим албан хаагчид төрийн жинхэнэ албаны тусгай шалгалтад тэнцэж, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон тул “Төрийн захиргааны албан хаагчийн  тангараг” өргөв.

Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын 3 дахь заалтыг үндэслэн Төрийн хуалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагаа зохион байгуулах хэлтсийн Зураг төсөл, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Т.Ганзориг, Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн Цахим дэлгүүрийн систем хариуцсан мэргэжилтэн Б.Бэлгүтэй, Захиргаа удирдлагын хэлтсийн Даргын туслах, зохион байгуулагч А.Цолмон нар төрийн хууль ёсыг чанд сахиж, шударга ажиллахаа хамт олныхоо өмнө тангараглан, батламжаа гардан авлаа.

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн албан хаагчиддаа ажлын амжилт хүсье.