Төрийн худалдан авах ажиллагааны газраас Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний төлөвлөгөөнд Худалдан авах ажиллагааны салбарт хэрэгжүүлэх зорилтыг боловсруулж, иргэд олон нийтээс санал авахаар хүргүүлж байна.
|
НЗТ-ИЙН СОРИЛТ: ТӨРИЙН НӨӨЦ, ЭС ҮҮСВЭРИЙГ ҮР ДҮНТЭЙГЭЭР УДИРДАХ |
|||
|
ЧИГЛЭЛ: Худалдан авах ажиллагаа |
|||
|
ҮҮРЭГ, АМЛАЛТЫН ДУГААР, НЭР: Худалдан авах ажиллагаанд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах |
|||
|
Үйл ажиллагааг эхлэх, дуусгах огноо (Шинээр дэвшүүлж буй зорилт уу, хэрэгжиж буй зорилт уу?) |
2021.09.09-2023.09.09 Хэрэгжиж буй зорилт |
||
|
Хариуцан хэрэгжүүлэгч яам, агентлаг |
Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар |
||
|
Хэрэгжүүлэгч байгууллагаас хариуцсан хүний нэр, албан тушаал |
Сангийн яам, Хууль, эрх зүйн газар, Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэс Ц.Батзул Төрийн худалдан авах ажиллагааны газар, Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэс Н.Цэрэнсамбуу |
||
|
Газар, хэлтсийн нэр |
Хууль, эрх зүйн газар, Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэс Төрийн худалдан авах ажиллагааны газар, Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэс |
||
|
Имэйл хаяг |
|||
|
Утас |
267648, 7272-0000 |
||
|
Бусад оролцогч талууд |
Яам, агентлаг |
Төсвийн бүх ерөнхийлөн болон шууд захирагч нар |
|
|
Иргэний нийгмийн байгууллага, Хэвийн хэвшил, Хэвлэл мэдээлэл |
Төсөл хэрэгжүүлэгч нэгжүүд, НЗТ-ийн ИНБ-ын эвсэл, Худалдан авах ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, |
||
|
Шийдвэрлэхээр зорьж буй асуудлын тодорхойлолт |
Төрийн мэдээлэл хангалттай ил тод бус, иргэдийн мэдээлийн технологийн талаарх мэдлэг хангалттай бус, бүх шатны төрийн албан хаагчдын хүнд суртлын нөлөөгөөр худалдан авах ажиллагааны талаарх иргэд, олон нийтийн оролцоо бүрэн хангагдахгүй байснаас үүдэлтэйгээр төрд итгэх итгэлийн түвшин хангалтгүй хэмжээнд байх нэг шалтгаан болж байна. |
||
|
Гол зорилт |
Мэдээллийн технологийн ололттой талуудыг ашиглан худалдан авах ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллага, хуулийн этгээдүүдийн оролцоог хангах замаар худалдан авах ажиллагааг илүү боловсронгуй болгож, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх. |
||
|
Үйл ажиллагааны товч тодорхойлолт (140 тэмдэгтийн хязгаартай) |
Худалдан авах ажиллагааны цахим системийг бусад шаардлагатай байгууллагуудын системүүдтэй холбож, мэдээлэл солилцох, тус систем дэх мэдээллийг Нээлттэй гэрээний олон улсын стандартад нийцүүлэн түгээх, төсвийн төлөвлөлтийн систем, төлбөрийн нэгдсэн системүүдтэй холбох замаар худалдан авах ажиллагаа, төсвийн үр ашигтай зарцуулалтад хяналт тавих боломжийг бүрдүүлэх. |
||
|
НЗТ-ийн аль зорилтод хамаатай болох |
Төрийн нөөц, эх үүсвэрийг чанартай, хүртээмжтэй, үр ашигтай удирдах |
||
|
Хамаарал (НЗТ-ийн зарчмуудад нийцэх байдал) |
Ил тод, нээлттэй байдал Хариуцлагатай байдал Технологи, инноваци Хамтын ажиллагаа Иргэдийн оролцоо |
||
|
Үйл ажиллагааны зорилтод хүрэх үр дүн (Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн илүү нээлттэй болгож, сайжруулах талаар товчхон тодорхойлох) |
Худалдан авах ажиллагаанд хиймэл оюун ухааныг нэвтрүүлж, хүний оролцоог багасгасан байна. Худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг opendata.tender.gov.mn сайтаар ил тод мэдээллэдэг болсон байна. Иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоот хяналтын үр дүнг хагас жил тутам оролцогч талуудад хэлэлцүүлж, олон нийтэд тайлагнасан байна. |
||
|
Үйл ажиллагаа хэрэгжих үе шатууд (Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх гол үйл ажиллагаа) |
Эхлэх хугацаа |
Дуусах хугацаа |
|
|
1. Цахим каталогийн системийн өгөгдлийг цуглуулж, ашиглалтанд оруулах |
2021.09.09 |
2022.03.01 |
|
|
2. Захиалагч байгууллагуудад ерөнхий гэрээ байгуулсан бараа, үйлчилгээг зөвхөн Цахим дэлгүүрийн системээс худалдан авах тухай хууль, журмын заалтыг хэрэгжүүлэхийг шаардах, хариуцлага тооцох, мэдээлэл өгөх |
2021.09.09 |
2023.09.09 |
|
|
3. Засгийн газрын худалдан авах ажиллагааны мэдээллийг Нээлттэй гэрээний олон улсын стандартад нийцүүлэх ажлыг үргэлжлүүлж,захиалагч байгууллагуудын гэрээний хэрэгжилтийн явц, гэрээний гүйцэтгэлийн бүх open data форматаар хөтлөнө. |
2021.09.09 |
2023.09.09 |
|
|
4. Худалдан авах ажиллагааны цахим системийг Төлбөрийн нэгдсэн системтэй холбож, ашиглалтанд оруулсан байна. |
2021.09.09 |
2022.06.01 |
|
|
5. Худалдан авах ажиллагааны цахим системээр 100% цахим тендер шалгаруулалт зохион байгуулах, тендер шалгаруулалтын үнэлгээнд хүний оролцоог бууруулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цахим системийн өгөгдөл цуглуулах ажлыг зохион байгуулна. |
2021.09.09 |
2022.04.01 |
|
|
6. Худалдан авах ажиллагааны цахим системд холбох шаардлагатай бүх байгууллагуудын системүүдийг ХУР системээр дамжуулан болон бусад арга хэлбэрээр холбож, ашиглалтанд оруулсан байна. |
2021.09.09 |
2022.09.09 |
|
|
7. Иргэд, хуулийн этгээдүүдэд цахим системийн үйл ажиллагааг сурталчлан таниулж, хяналтыг сайжирсан эсэхэд судалгаа хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. |
2021.09.09 |
2023.09.09 |
|
Та бүхэн уг төсөлтэй танилцаж холбогдох саналаа 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дотор admin@tender.gov.mn хаягт ирүүлэхийг хүсье.

