• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

Дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн анхааралд

img

Дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн анхааралд

2021-08-30 Мэдээ мэдээлэл

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.16-д төрийн худалдан авах ажиллагаагаар дамжуулан эх оронч худалдан авалтыг дэмжих тухай заалт тусгагдсаны дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газраас "саван, ахуйн хэрэглээний цаасан бүтээгдэхүүн"-ийг дотоодын үйлдвэрлэгчдээс ерөнхий гэрээгээр худалдан авах ажлыг эхлүүлж байна. Уг ажлын хүрээнд төрийн байгууллагуудын 2016-2019 онд худалдан авалтын мэдээлэл болон бусад мэдээлэлд үндэслэн судалгааг хийж гүйцэтгэсэн болно. Иймээс дотоодын үйлдвэрлэл эрхлэгч байгууллагууд та бүхнийг ерөнхий гэрээгээр худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээлэл өгөх цахим уулзалтанд өргөнөөр хамрагдахыг уриалж байна. 

 

Уулзалтанд бүртгүүлэх бол энд дарна уу. Мөн доорх qr code-ыг ашиглан бүртгүүлэх боломжтой. 

 

Qr code

Description automatically generated 

ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР