• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • (+976) 51-261418
  • info@spa.gov.mn

Тоон гарын үсгийн гэрчилгээжүүлэгч байгууллага болох тридум э-секьюрити ххк-ийн үйлчилгээ “худалдан авах ажиллагааны цахим систем” /www.tender.gov.mn/-д холбогдлоо.

img

Тоон гарын үсгийн гэрчилгээжүүлэгч байгууллага болох тридум э-секьюрити ххк-ийн үйлчилгээ “худалдан авах ажиллагааны цахим систем” /www.tender.gov.mn/-д холбогдлоо.

2021-07-02 Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.16-д “Төрийн худалдан авах ажиллагаагаар дамжуулан эх оронч худалдан авалтыг дэмжиж, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хиймэл оюун ухаан, сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хүний оролцоог багасгана.”, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.4.1-д “тендерийн үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх;” гэж тус тус заасан.


Дээрх эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд Төрийн худалдан авах ажиллагааны газраас “Худалдан авах ажиллагааны цахим систем” /www.tender.gov.mn/-ээр дамжуулан тендер шалгаруулалтын үйл ажиллагааг илүү боловсронгуй болгох, ил тод, шударга зохион байгуулагдах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.


Монгол улсын хэмжээнд Цахим гарын үсгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл бүхий 3 аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тэдгээрийн нэг болох Тридум Э-Секьюрити ХХК-ийн тоон гарын үсгийг “Худалдан авах ажиллагааны цахим систем” /www.tender.gov.mn/-д холбож, хэрэглээнд нэвтрүүллээ. Ингэснээр тендерт оролцогчид "МонПасс" ХХК болон "Тридум Кей" ХХК-ийн тоон гарын үсгээр цахим тендер шалгаруулалтад оролцох боломжтой боллоо.


Тендерт оролцохыг сонирхогч этгээд та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг Тридум Э-Секьюрити ХХК-ийн www.tridumkey.mn вэб сайт, info@tridumkey.mn цахим шуудан болон 70120022 дугаарын утсаар авна уу.

 

ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР