• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • (+976) 51-261418
  • info@spa.gov.mn

Тавилга үйлдвэрлэгч, нийлүүлэгч болон хэвлэлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын анхааралд

img

Тавилга үйлдвэрлэгч, нийлүүлэгч болон хэвлэлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын анхааралд

2021-05-24 Мэдээ мэдээлэл
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5.7, Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 15 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 2 дахь хэсэг, Боловсрол, шинжлэх, ухааны сайдын 2021 оны А/61 дүгээр, тус яамнаас ирүүлсэн 2021 оны 2/2172 дугаартай албан бичгийг үндэслэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газраас ТХААГ/202105003/01/01 урилгын дугаартай Ерөнхий гэрээгээр сургууль, цэцэрлэгийн хичээлийн хэрэглэгдэхүүн, ширээ сандал, тавилга хэрэгсэл худалдан авах, ТХААГ/202105002/01/01 урилгын дугаатай Ерөнхий гэрээгээр ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг хэвлэн нийлүүлэх ерөнхий гэрээний тендер шалгаруулалтуудыг тус тус зарласан.
 
Иймд сургууль, цэцэрлэгийн хичээлийн хэрэглэгдэхүүн, ширээ сандал, тавилга хэрэгсэл үйлдвэрлэдэг болон хэвлэлийн үйлчилгээ үзүүлдэг аж нэгж байгууллагуудыг дээрх ерөнхий гэрээний тендер шалгаруулалтад өргөнөөр оролцохыг уриалж байна.
 
 
Дээрх хуулийн 8.13.-т “Ерөнхий гэрээний дагуу цахим дэлгүүрээс худалдан авах бараа, үйлчилгээг цахим дэлгүүрт байршуулснаас өөр этгээдээс худалдан авахыг хориглоно” гэж заасны дагуу зөвхөн Төрийн худалдан авах ажиллагааны газартай ерөнхий гэрээ байгуулсан нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчид нь төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуй нэгж, үйлдвэрийн газруудад өөрсдийн бараа, үйлчилгээг нийлүүлэх боломжтой болно.
"Ерөнхий гэрээ байгуулах журам"-тай танилцах: https://www.tender.gov.mn/mn/rules/dtl/1510041947741/3
 
Ерөнхий гэрээний тендер шалгаруулалттай холбоотой уулзалтад дараах холбоосоор оролцоно уу.

1. Ерөнхий гэрээгээр сургууль, цэцэрлэгийн сургалтын хэрэглэгдэхүүн, ширээ сандал, тавилга хэрэгсэл худалдан авах ТШ-ын уулзалт 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 14.00 цагт Microsoft teams программ ашиглан зохион байгуулагдана Энд дарж оролцоно уу.

2. Ерөнхий гэрээгээр ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг хэвлэн нийлүүлэх ТШ-ын уулзалт 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 14.00 цагт уулзалтыг Microsoft teams программ ашиглан зохион байгуулах бөгөөд Энд дарж оролцоно уу.