• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2021 ОНЫ 15 ДУГААР ТОГТООЛООР БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМАНД ХУВААРЬЛАГДСАН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЛЭЭ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2021 ОНЫ 15 ДУГААР ТОГТООЛООР БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМАНД ХУВААРЬЛАГДСАН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЛЭЭ

2021-02-24 Мэдээ мэдээлэл

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар батлагдсан Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцаас хэрэгжүүлэх 185,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 112 төсөл, арга хэмжээг шинээр эхлүүлэхээр тусгагдсныг Засгийн газрын 2021 оны “Жагсаалт батлах тухай” 15 дугаар тогтоолоор Төрийн худалдан авах ажиллагааны газарт 35,  аймаг, нийслэлд 62 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг шилжүүлсэнээр тухай яаманд 15 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зохион байгуулагдахаар шийдвэрлэсэн байв.  

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/55 дугаар тушаалаар тухайн яаманд худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэхээр үлдсэн 15 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг мөн Төрийн худалдан авах ажиллагааны газарт эрх шилжүүлснээр энэ онд тус яаманд худалдан авах ажиллагаа зохион байгуулагдахгүй боллоо.