• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • (+976) 261614
  • info@spa.gov.mn

УРИАЛГА

img

УРИАЛГА

2021-02-14 Мэдээ мэдээлэл
          Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 27 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж, “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг хэрэгжүүлж буйтай холбогдуулан Төрийн худалдан авах ажиллагааны газрын албан хаагчид өглөө 08 цагаас 15 цаг, үдээс хойш 15 цагаас 22 цагийн хооронд “Эргүүл”-ийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Та бүхнийг хөл хорионы үед халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
       Мөн уг хугацаанд нээгдэх нийт тендер шалгаруулалтын нээлтийг худалдан авах ажиллагааны цахим системд нэгдсэн байдлаар хойшлуулах арга хэмжээ авсан бөгөөд материал бэлтгэх шалтгаанаар гадагш гарах шаардлагагүй болохыг нийт тендерт оролцохыг сонирхогч этгээдүүдэд уриалж байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР