• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖҮҮЛЭХ 175 ТЕНДЕРИЙН 79,3 ХУВЬ НЬ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖҮҮЛЭХ 175 ТЕНДЕРИЙН 79,3 ХУВЬ НЬ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ

2020-10-06 Мэдээ мэдээлэл

2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 175 төсөл арга хэмжээний 217 багц ажлаас 172 буюу 79,3 хувь нь гэрээ байгуулан тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүд ажлаа эхлүүлсэн байна.  Төрийн худалдан авах ажиллагааны газрын тендер шалгаруулалтын ажлын явцыг дараах хүснэгтээс харж болно.

Д/д

Төлөв

Төсөл, арга хэмжээний тоо /багц/

Хувь

1

Гэрээ байгуулсан

172

79.3 %

2

Гэрээ байгуулах эрх олгосон

2

0.9 %

3

Тендер нээсэн үнэлгээ хийж байгаа

5

2.3 %

4

Тендер шалгаруулалт зарласан

11

     5.1 %

5

Тендерийн баримт бичиг боловсруулж байгаа

1

0.5 %

6

Хүчингүй болсон

11

5.1 %

7

Зураг төсөв ирүүлээгүй

15

6.9 %

Нийт

217

100 %

Монгол Улсын Төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтаас худалдан авах ажиллагааны газар 441,435.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, /2020 онд 194,005.6 сая төгрөгийн санхүүжилттай/ 200 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байсан.  

2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсан. Уг хуулийн төсөлд Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулах 200 төсөл арга хэмжээний  40,458.8 сая төгрөгийн 25 төсөл, арга хэмжээ хасагдах, 90 төсөл, арга хэмжээний тухайн онд буюу 2020 онд санхүүжих төсөвт өртгийг 75,978.9 сая төгрөгөөр бууруулах, 26 төсөл, арга хэмжээний батлагдсан төсөвт өртгийг нийт 735.4 сая төгрөгөөр бууруулах, мөн 3 төсөл, арга хэмжээний батлагдсан төсөвт өртгийг 398.3 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр тус тус тусгагдсан байна.