• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • (+976) 51-261418
  • info@spa.gov.mn

ЗАР, МЭДЭЭЛЭЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАР, МЭДЭЭЛЭЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

2018-01-31 Зар мэдээ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Төрийн өмчит зарим хуулийн этгээдийг татан буулгах тухай” 9 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн татан буулгах комисс байгуулах тухай А/37 дугаар тушаалын дагуу “Монгол тариалан корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгах комисс томилогдон ажиллаж байна.      

Иймд “Монгол тариалан корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газартай холбоотой өр, авлагын тооцоотой хувь хүн, хуулийн этгээдийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дотор доорх хаягаар ирж тооцоо нийлж, баталгаажуулахыг мэдэгдье.

Татан буулгах комиссоос тогтоосон хугацаанд тооцоо нийлж, баталгаажуулаагүй өр, авлагыг хариуцан шийдвэрлэх боломжгүй болно.

Мөн Татан буулгах комиссоос шаардлагатай мэдээллийг авах болон тодруулах бол тус комиссын нарийн бичгийн дарга М.Болортой ажлын 62263036 утсаар холбогдоно уу.

 

                                                     ТАТАН БУУЛГАХ КОМИСС